2020/05/16

Айдастай нүүр тулсан мөч(корона вирусын тухай)2


2. Газар нүдний өмнө

Охины маань халуун дөрөв дэх өдрөө буучихлаа. Сонин шүү.
Өнөөдөр ч өрөөн дотуур гүйж өгч байна.
Заяа, битгий гүйгээд бай. Доод айлын хүн уурлана шүү дээ.гэсний дараа таван минут орчим томоотой болно.
Охин маань халуурсны тухай миний facebook-д
Зүгээр ханиад байсан нь азтайгэсэн сэтгэгдэл бичсэн монгол хүн бий.
Нээрээ л миний охин азтай шүү гэж бодно.Үхэх амьдрах гэдэг бол бурхны зурсан зураг юм.
Өнөөдөр 5 настай охинтойгоо, ой гурван сар болж байгаа хүүгээ дагуулаад удаан очоогүй байсан гэрийн ойролцоох цэцэрлэгт очлоо.
Охин маань найз Хар
үтайгаа 10 цагт уулзах болзоо тогтсон байсан учраас.
Цэцэрлэгт очиход Харү нагац эгчтэйгээ хамт хаалганы ойролцоо хүлээж байлаа. Япон хүн ямагт цагийг чанга барьдаг.
БиХүлээлгэсэнд уучлаарай гээд япон маягаар мэндэллээ. Охин харин юу ч хэлэлгүй Харүтай хамт салхи шиг дэгдээд төгөлрүү гүйгээд орчихлоо. Би ч Заяа Харү хоёр аль аль нь монгол хүүхэд шиг юмаа гэж бодон тэдний хойноос харж зогслоо. Товор товор алхах хүү маань болон, Харүгийн нагац эгч, бид гурав ард нь хоцров.
Би х
үүтэйгээ хамт яст мэлхийтэй нуурлуу явж, Харүгийн нагац харин тэр хоёрын араас төгөлрүү ороод явчихлаа.
Бага зэрэг үүлтэй цэнхэр тэнгэрт нар гялалзан, өнөөдрийн дулаан 28 болсон байна. 2 цаг орчим тоглоод нагац эгч нь хоёр охиныг дагуулаад эргээд ирлээ. Хоолоо идэцгээегэж эгчийг хэлэхэд хүүхдүүд саравчин дотор орж сууцгаалаа. Хоол идсэний дараа би нойрмоглох хүүгээ тэврэн чимээ багатай газар хайлаа.
Тэр гурав дахин төгөлрүү орон хөгжилтэй тоглоно.
Энэ цэцэрлэг урт сандал зөндөө байгаа ч модны сүүдэрт байгаа сандал хайн би нэлээн алхлаа.
Арай гэж том модны доор буй сандал олоод амгалан нойрсох х
үүгээ тэврэн тэнд суулаа. Өөрөө ч гэсэн хүүтэйгээ хамт унтчихсан байж байгаад сэртэл нүдний өмнө дурайх үзэмжийг анзааран гайхширлаа.
Сонирхолтой нь миний нүдний өмнө талаар дүүрэн багваахай цэцэг цэцэглэсэн байлаа.
Газараас ирсэн зурвас байна шүү дээгэж бодон өөрийн эрхгүй нүдэнд нулимас бүрхлээ. Хэдэн өдрийн өмнө Тэнгэрийн охин Газарын тухай facebook дээр нийтэлсэн болохоор, өнөөдөр миний нүдний өмнө талаар дүүрэн багваахай цэцэглэсэн байгаа нь тэнгэрийн орноос надад ирсэн зурвас юм болов уу.
Өвчнөөр өөд болсон Тэнгэрийн охин Газар Танд баярлалаа. Аав бид хоёрын тухай facebook-д бичиж өгсөнд. Үнэндээ би та бүхэн намайг битгий мартаасай гэж хүсч байгаа юм шүү.гэсэн зурвасыг багваахай цэцгэнд шингээсэн мэт. Яг одоо миний нүдний өмнө буй багваахай цэцгэнд шүү дээ.
Би цүнхнээсээ сальфитка гарган нулимсаа зөөлөн арчихад охин Заяа маань найз Харүгийн хамт гүйгээд ирлээ. Араас нь Харүгийн
нагац эгч амьсгаадан ирлээ. Ойрхон ирсэн хоёр охиныг би доош суун тэврэн авлаа. Талаар дүүрэн цэцэглэх багваахайн дунд.
Охин маань Аав, болилдоо. Ичмээр юм.гэв. Харү ч гэсэн яахаа мэдэхгүй царайлсан байлаа. Тийм дээ, япон заншилд тэврэлдэх ёс байхгүй. Тэрийг таг мартсан байна. Тэгэж бодонгоо би хоёр охиноос гараа авч дээш бослоо.
Б
үрэн дэлгэрсэн багваахай цэцгийг ширтэнгээ Тэгвэл Газарыг л тэврэхээс дээгэж дотроо бодоход нүдэнд минь нулимас бүрхээд ирэх шиг болов.
Цагаахан үүл хаа нэгтээ үзэгдэх хөх тэнгэрийн доор,энэ цэцэрлэгийн зүлгэн дээр гурван жаахан охин гүйлдэж байх шиг төсөөлөл толгойд минь бууж ирлээ.
Миний охин Заяа, охины найз Харү, тэгээд тэдний дэргэд Газар багваахай цэцгийг гартаа барин үлээж байна. Төсөөлөл гэдэг бол анагаахын ухаанд шизо өвчний нэг хэлбэр гэгддэг. Гэвч монгол хүний хувьд төсөөлөл нь бөөд заавал байдаг чанар юм.
Би ч арай шизогоор өвчилсөн өвчтөн биш байлгүй дээ.
Тийм ч юм байхгүй байхаа. Тэгвэл би бөө юм болов уу.
Тэнгэрийн орноос ирсэн зурвасыг хүлээж авах чадвар байгаа ч юм шиг. Энэ өдөр тэнгэрт хальсан Газар охин надад зурвас илгээсэн нь таарч байгаа юм болов уу.
Аав бид хоёрын тухай facebook-д бичсэнд баярлалаа.гэж.
Энэ т
өсөөлөл толгойноос огт салахгүй нь. Тийм болохоор сая
энэ тухай facebook-д бичихээр шийдсэн юм.
Бичиж дуусаад цаг хартал шөнө дунд болжээ. Ийм орой болсон учир төсөөлөхөө болиод унтлаа. Өнөө орой виски 500ml уусан болохоор энэ бол зүгээр л нэг согтуу хүний сүнсний тухай яриа байж ч магад.
Юу ч гэсэн маргааш дахин нэг тэр цэцэрлэгр
үү очоод багваахай цэцгийн бичлэг хийе. Өнөөдөр камераа тийшээ авч яваагүй байсан болохоор.
Ингээд Согтуу бөөгийн сонин яриаболж байх шиг байна. Шинэ хуудас нээх тухай нэг сайн бодноо.
Сайхан амраарай.
Тавтай нойрсоорой алтан дэлхий.
Тавтай нойрсоорой алсын одоо

No comments:

Post a Comment