2020/06/06

Амьдралдаа анх удаагаа төрсөн өдрөөрөө уйллаа


1 Үнсэлт бол 1 Окситоцин юм

 Япон улсад онц байдал цуцлагдаад хүүхдүүдийн цэцэрлэг ажиллаж эхэллээ. Би өнөө өглөө ч хоёр хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөв.
 Өглөө босоод өрөөнөөсөө гарахад 5настай охин минь хоолны шрээний араас үсрэн гүйж ирээд “Ааваа тэврүүлье”гээд эрхэллээ. Би охиноо тэврээд нүүрэн дээр нь хэд хэдэн удаа үнслээ. Охин маань “ир эрх хүүхэд болохоор өглөө хамгийн түрүүнд үнсэхгүй” бол гомдоод бөөн асуудал болно.
 Сэтгэл нь ханасан охиноо буулгаад эгчийхээ араас тэнтэр тунтар алхаж ирсэн хүүгээ тэвэрч үнслээ. Дөнгөж 1нас4сартай хүү минь алхах гишгэх нь үнэхээр эгдүүтэй хөөрхөн.Аавдаа хэд үнсүүлсэн хүү минь сэтгэл нь ханасан бололтой дахиад л тэнтэр тунтар алхасааар хоолныхоо ширээрүү буцаж талхаа идэж эхэллээ.
 Биологчдын хэлснээр,хүн төрлөхтөн хэн нэгнийг үнсэхэд “Окситоцин ”гэдэг “Хайрын гормон” нь маш ихээр хүний биеэс ялгарч байдаг ба ялгарах үед нь хүний тархи Аз жаргалыг мэдрэнэ.
Зөвхөн үнсэлт ч биш, тэврэлт хайр энхрийлэл бас бие биенээ хүсэн ширтэлцэх, секс хийх үед ч Окситоцин буюу Аз жаргалын гормон ихээр ялгарч байдаг гэнэ.Тийм ч учраас Окситоцин нь “Аз жаргал гормон” “тэврэлтын гормон” “итгэлцэлийн гормон” “тайвшруулах гормонзэргээр олон янзын нэр томьёотой.
 Өглөөний хоолоо идэж дуусаад гэрээсээ гарлаа. Хүүгээ дугуйныхаа ард суулгалаа. Мэдээж,хүүгийхээ хацар нүүрэн дээр дахин дахин үнэрлэж үнсэнгээ “Аз жаргалын гормон нь маш ихээр ялгарах болтугай” гэж дотроо залбирангаа хүүгээ инээсгэлэн харлаа. Тэгтэл хүү минь аавруугаа харж мөн л инээмсгэллээ. Нялх хүүхдийн инээмсэглэл Японы Фүжи уулнаас ч үзэсгэлэнтэй юм байна. Гэхдээ, үзэсгэлэнт Фүжи уул шиг хүүгийхээ инээмсэглэлд би уйлаагүй юм. Миний уйлсан шалтгаал бол ,өнөөдөр би 56насныхаа төрсөн өдөртэй золгож байгаатай холбоотой .
 56насандаа Соёлжав багш маань шоронгоос суллагдсан нас юм. 56нас бол Соёлжав багш маань шоронгоос суллагдаж, амьдрал хувь заяагаа цоо шинээр эхэлсэн нас, 1981он байсан юм.
 Харин, өнөөдөр бол 2020оны 6сарын 5. Дугуйгаа унангаа өнөөдөр би 56нас хүрч байна” ингэж бодонгуут нулимс минь өөрийн эрхгүй урсан гарлаа. 1981оны Соёлжав багшийгаа дурсан саналаа...
 Багш маань надтай адилхан үнсэх дуртай байсан. Хичээлийн завсарлагаанаар үргэлж Ирээдүй дээд сургуулийн оюутнуудын хацар дээр нь үнсдэг байлаа. Сонин өвгөн шүү. Яах гэж хүүхдүүд үнсээд байдаг юм болоо?”гэж би тэр үед боддог байлаа.
 Цэцэрлэгийн үүдээр дотогшоо ороод багшид нь хүүхдээ хүлээлгэж өгчөөд салалтын үнсэлт үнсэлээ. Дахиад л Соёлжав багшийгаа саналаа “ Аан,нээрээ,бусдын хүүхдүүдийг үнсэх нь өөрийн хүүхэдтэй адилтган боддог байсных юм байна”. Би өөрийнхөө хүүхдүүдийг үнсдэг. Харин Соёлжав багш маань Ирээдүй дээд сургуульд суралцдаг шавь нараа үнсдэг. Зөвхөн энүүгээрээ л багш бид хоёр ялгаатай.
 Соёлжав багш оюутнуудаа өөрийн хүүхдээс ялгаагүй хайрладаг байсан. Соёлжав багш гайхалтай сонин хүн юм аа.

2020/05/16

Айдастай нүүр тулсан мөч (корона вирусын тухай)1


1.  Өнөөдөр Тэнгэрийн тухай бодлоо.

Охины маань халуун өнөөдөр ч гэсэн үргэлжилж байна. Оройн хоолны өмнө, би татами(хулсан шалан) дээр суугаад, удирдлаганы товчийг даран NHK- гийн (мэдээ7) суваг дээр тааруулав. 5 нас хүрч байгаа охин маань аавынхаа өвдгийг сулбагардуухан дэрлэн хэвтэнэ. Халуурснаас болж час улаан болсон охиныхоо нүүрийг хараад би дахин нэг духыг нь дарж үзлээ. Халуунтай байна
Телевизийн мэдээгээр 5 дугаар сарыг дуустал онцгой байдал сунгагдана гэсэн мэдээ дахин дахин давтагдана.
Охин маань ядрангуй нүдээр аавыгаа ширтэв.
Хариуд нь би сулхан инээмсэглээд охиныхоо духыг зөөлөн үнслээ.
Мэдээж сэтгэл дотроо бол инээмсэглэх сэдэл байсангүй.
Онцгой байдал үргэлжилж буй энэ үед эцэг хүний хувьд охиныхоо халуурч буйтай нүүр тулна гэдэг үнэхээрийн хүнд.
Гэвч охинруугаа бол нүүр дүүрэн инээмсэглэх хэрэгтэй. Сайн аав байх гэдэг нь жүжиглэж үзүүлэх ёстой юм байдаг юм болов уу.
Телевизийн мэдээгээр өнөөдрийн нас барсан хүний тоог мэдээлэх үед охин маань аавруугаа харан Заяа нь корона вирус тусаагүй шүү. Корона вирус бол үхдэг байхгүй юу. Би үхэхгүй ээ гэв.
Би дахин инээмсэглэнгээ охиныхоо духыг үнэрлэн Тиймээ, энгийн ханиад биз дээгэж хариуллаа.
Охин маань үхлийн тухай яриснаас болоод ч тэр үү би телевизийн дэлгэц ширтэнгээ Өвөр монголын алдартай дуучин Тэнгэрийн тухай саналаа. Түүний охин 6 настайдаа нас барсан. Сурвалжлагчийн асуултанд Яах ч аргагүй шүү дээ. Ард үлдсэн хүн нь амьдраад явахаас яахав.гэж хариулсан түүний үгийг бодоход тэр лавтай амиа хорломоор санадаж байсан байх. Маш ихээр зовсон байх даа.
Халуурсан өдрийн тоо дөрөв хоног хүрээгүй бол эмнэлэгт очиж болохгүй гэсэн улсын захирамжийг бүгд дагана. Би ч гэсэн охиноо эмнэлэгрүү авч очоогүй. Нэн түрүүнд өөрсдийгөө хамгаалах нь чухал. Эмнэлэг бол вирус халдварлах аюулт газар шүү дээ. Бас тэгээд бусдыг хамгаалах явдал чухал. Охин маань хэрвээ корона вирусээр халдварласан байвал эмч ажилтан болон бусад өвчтөнд халдаахгүй байхын төлөө байх хэрэгтэй.
Япон бол дүрэм тогтоолд дэндүү чанга ард түмэн. Би ч гэсэн япон маягийн дүрмийг дагаж байгаа. Усыг нь уувал ёсыг нь дага гэсэн үг байдаг даа.
Телевизийн дэлгэцээр цаг агаарын мэдээ явна. Мэдээ7 ч дуусах дөхлөө. Би охиныхоо халуун духыг илэнгээ Юу ч идмээргүй байгааг нь ойлгож байнаа. Гэхдээ оройн хоолоо сайн идээд эмээ уучихвал нөгөө роликийг авч өгнө шүү.
Охины маань нүдэнд баярын гэрэл гялалзав.
Үнэн үү? Тэр ягаан роликийг уу? Ашгүй дээ!」
Үнээнгэж би имээмсэглээд толгой дохилоо. Толгойд эргэлдэх Тэнгэрийн тухай бодлоо тас нуунгаа.
Зовлонгоо дотроо хадгалж, баяр жаргалаа гэр бүлтэйгээ хуваалцмаар байна.
Амархан стрэсстдэг талтай юмаа.


Айдастай нүүр тулсан мөч(корона вирусын тухай)2


2. Газар нүдний өмнө

Охины маань халуун дөрөв дэх өдрөө буучихлаа. Сонин шүү.
Өнөөдөр ч өрөөн дотуур гүйж өгч байна.
Заяа, битгий гүйгээд бай. Доод айлын хүн уурлана шүү дээ.гэсний дараа таван минут орчим томоотой болно.
Охин маань халуурсны тухай миний facebook-д
Зүгээр ханиад байсан нь азтайгэсэн сэтгэгдэл бичсэн монгол хүн бий.
Нээрээ л миний охин азтай шүү гэж бодно.Үхэх амьдрах гэдэг бол бурхны зурсан зураг юм.
Өнөөдөр 5 настай охинтойгоо, ой гурван сар болж байгаа хүүгээ дагуулаад удаан очоогүй байсан гэрийн ойролцоох цэцэрлэгт очлоо.
Охин маань найз Хар
үтайгаа 10 цагт уулзах болзоо тогтсон байсан учраас.
Цэцэрлэгт очиход Харү нагац эгчтэйгээ хамт хаалганы ойролцоо хүлээж байлаа. Япон хүн ямагт цагийг чанга барьдаг.
БиХүлээлгэсэнд уучлаарай гээд япон маягаар мэндэллээ. Охин харин юу ч хэлэлгүй Харүтай хамт салхи шиг дэгдээд төгөлрүү гүйгээд орчихлоо. Би ч Заяа Харү хоёр аль аль нь монгол хүүхэд шиг юмаа гэж бодон тэдний хойноос харж зогслоо. Товор товор алхах хүү маань болон, Харүгийн нагац эгч, бид гурав ард нь хоцров.
Би х
үүтэйгээ хамт яст мэлхийтэй нуурлуу явж, Харүгийн нагац харин тэр хоёрын араас төгөлрүү ороод явчихлаа.
Бага зэрэг үүлтэй цэнхэр тэнгэрт нар гялалзан, өнөөдрийн дулаан 28 болсон байна. 2 цаг орчим тоглоод нагац эгч нь хоёр охиныг дагуулаад эргээд ирлээ. Хоолоо идэцгээегэж эгчийг хэлэхэд хүүхдүүд саравчин дотор орж сууцгаалаа. Хоол идсэний дараа би нойрмоглох хүүгээ тэврэн чимээ багатай газар хайлаа.
Тэр гурав дахин төгөлрүү орон хөгжилтэй тоглоно.
Энэ цэцэрлэг урт сандал зөндөө байгаа ч модны сүүдэрт байгаа сандал хайн би нэлээн алхлаа.
Арай гэж том модны доор буй сандал олоод амгалан нойрсох х
үүгээ тэврэн тэнд суулаа. Өөрөө ч гэсэн хүүтэйгээ хамт унтчихсан байж байгаад сэртэл нүдний өмнө дурайх үзэмжийг анзааран гайхширлаа.
Сонирхолтой нь миний нүдний өмнө талаар дүүрэн багваахай цэцэг цэцэглэсэн байлаа.
Газараас ирсэн зурвас байна шүү дээгэж бодон өөрийн эрхгүй нүдэнд нулимас бүрхлээ. Хэдэн өдрийн өмнө Тэнгэрийн охин Газарын тухай facebook дээр нийтэлсэн болохоор, өнөөдөр миний нүдний өмнө талаар дүүрэн багваахай цэцэглэсэн байгаа нь тэнгэрийн орноос надад ирсэн зурвас юм болов уу.
Өвчнөөр өөд болсон Тэнгэрийн охин Газар Танд баярлалаа. Аав бид хоёрын тухай facebook-д бичиж өгсөнд. Үнэндээ би та бүхэн намайг битгий мартаасай гэж хүсч байгаа юм шүү.гэсэн зурвасыг багваахай цэцгэнд шингээсэн мэт. Яг одоо миний нүдний өмнө буй багваахай цэцгэнд шүү дээ.
Би цүнхнээсээ сальфитка гарган нулимсаа зөөлөн арчихад охин Заяа маань найз Харүгийн хамт гүйгээд ирлээ. Араас нь Харүгийн
нагац эгч амьсгаадан ирлээ. Ойрхон ирсэн хоёр охиныг би доош суун тэврэн авлаа. Талаар дүүрэн цэцэглэх багваахайн дунд.
Охин маань Аав, болилдоо. Ичмээр юм.гэв. Харү ч гэсэн яахаа мэдэхгүй царайлсан байлаа. Тийм дээ, япон заншилд тэврэлдэх ёс байхгүй. Тэрийг таг мартсан байна. Тэгэж бодонгоо би хоёр охиноос гараа авч дээш бослоо.
Б
үрэн дэлгэрсэн багваахай цэцгийг ширтэнгээ Тэгвэл Газарыг л тэврэхээс дээгэж дотроо бодоход нүдэнд минь нулимас бүрхээд ирэх шиг болов.
Цагаахан үүл хаа нэгтээ үзэгдэх хөх тэнгэрийн доор,энэ цэцэрлэгийн зүлгэн дээр гурван жаахан охин гүйлдэж байх шиг төсөөлөл толгойд минь бууж ирлээ.
Миний охин Заяа, охины найз Харү, тэгээд тэдний дэргэд Газар багваахай цэцгийг гартаа барин үлээж байна. Төсөөлөл гэдэг бол анагаахын ухаанд шизо өвчний нэг хэлбэр гэгддэг. Гэвч монгол хүний хувьд төсөөлөл нь бөөд заавал байдаг чанар юм.
Би ч арай шизогоор өвчилсөн өвчтөн биш байлгүй дээ.
Тийм ч юм байхгүй байхаа. Тэгвэл би бөө юм болов уу.
Тэнгэрийн орноос ирсэн зурвасыг хүлээж авах чадвар байгаа ч юм шиг. Энэ өдөр тэнгэрт хальсан Газар охин надад зурвас илгээсэн нь таарч байгаа юм болов уу.
Аав бид хоёрын тухай facebook-д бичсэнд баярлалаа.гэж.
Энэ т
өсөөлөл толгойноос огт салахгүй нь. Тийм болохоор сая
энэ тухай facebook-д бичихээр шийдсэн юм.
Бичиж дуусаад цаг хартал шөнө дунд болжээ. Ийм орой болсон учир төсөөлөхөө болиод унтлаа. Өнөө орой виски 500ml уусан болохоор энэ бол зүгээр л нэг согтуу хүний сүнсний тухай яриа байж ч магад.
Юу ч гэсэн маргааш дахин нэг тэр цэцэрлэгр
үү очоод багваахай цэцгийн бичлэг хийе. Өнөөдөр камераа тийшээ авч яваагүй байсан болохоор.
Ингээд Согтуу бөөгийн сонин яриаболж байх шиг байна. Шинэ хуудас нээх тухай нэг сайн бодноо.
Сайхан амраарай.
Тавтай нойрсоорой алтан дэлхий.
Тавтай нойрсоорой алсын одоо