1 Үнсэлт бол 1 Окситоцин юм
Япон
улсад онц байдал цуцлагдаад хүүхдүүдийн цэцэрлэг ажиллаж эхэллээ. Би өнөө өглөө ч хоёр хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөв.
Өглөө босоод өрөөнөөсөө гарахад 5настай охин минь хоолны шрээний араас үсрэн гүйж ирээд “Ааваа тэврүүлье”гээд эрхэллээ. Би охиноо тэврээд нүүрэн дээр нь хэд хэдэн удаа үнслээ. Охин маань “ир эрх ” хүүхэд болохоор өглөө хамгийн түрүүнд “үнсэхгүй” бол гомдоод бөөн асуудал болно.
Сэтгэл нь ханасан охиноо буулгаад эгчийхээ
араас тэнтэр тунтар алхаж ирсэн хүүгээ тэвэрч үнслээ. Дөнгөж 1нас4сартай хүү минь алхах гишгэх нь үнэхээр эгдүүтэй хөөрхөн.Аавдаа хэд үнсүүлсэн хүү минь сэтгэл нь ханасан бололтой дахиад л тэнтэр тунтар алхасааар хоолныхоо ширээрүү буцаж талхаа идэж эхэллээ.
Биологчдын хэлснээр,хүн төрлөхтөн хэн нэгнийг үнсэхэд “Окситоцин ”гэдэг “Хайрын гормон” нь маш ихээр хүний биеэс ялгарч байдаг ба ялгарах үед нь хүний тархи Аз жаргалыг мэдрэнэ.
Зөвхөн үнсэлт ч биш, тэврэлт хайр
энхрийлэл бас бие биенээ хүсэн ширтэлцэх, секс хийх үед ч Окситоцин буюу Аз жаргалын гормон ихээр ялгарч байдаг гэнэ.Тийм ч учраас Окситоцин нь “Аз жаргал гормон” “тэврэлтын гормон” “итгэлцэлийн гормон” “тайвшруулах гормон”зэргээр олон янзын
нэр томьёотой.
Өглөөний хоолоо идэж дуусаад гэрээсээ гарлаа. Хүүгээ дугуйныхаа ард суулгалаа. Мэдээж,хүүгийхээ хацар нүүрэн дээр дахин дахин үнэрлэж үнсэнгээ “Аз жаргалын гормон нь маш ихээр ялгарах болтугай” гэж дотроо залбирангаа хүүгээ инээсгэлэн харлаа. Тэгтэл хүү минь аавруугаа харж мөн л инээмсгэллээ. Нялх хүүхдийн инээмсэглэл Японы Фүжи уулнаас ч үзэсгэлэнтэй юм байна. Гэхдээ, үзэсгэлэнт Фүжи уул шиг хүүгийхээ инээмсэглэлд би уйлаагүй юм. Миний уйлсан шалтгаал бол ,өнөөдөр би 56насныхаа төрсөн өдөртэй золгож байгаатай холбоотой .
56насандаа Соёлжав багш маань шоронгоос
суллагдсан нас юм. 56нас бол Соёлжав багш маань шоронгоос суллагдаж, амьдрал
хувь заяагаа цоо шинээр эхэлсэн нас, 1981он байсан юм.
Харин, өнөөдөр бол 2020оны 6сарын 5. Дугуйгаа унангаа “өнөөдөр би 56нас хүрч байна” ингэж бодонгуут нулимс минь өөрийн эрхгүй урсан гарлаа. 1981оны Соёлжав багшийгаа дурсан саналаа...
Багш
маань надтай адилхан үнсэх дуртай байсан. Хичээлийн завсарлагаанаар үргэлж Ирээдүй дээд сургуулийн оюутнуудын хацар дээр нь үнсдэг байлаа. “ Сонин өвгөн шүү. Яах гэж хүүхдүүд үнсээд байдаг юм болоо?”гэж би тэр үед боддог байлаа.
Цэцэрлэгийн үүдээр дотогшоо ороод багшид нь хүүхдээ хүлээлгэж өгчөөд салалтын үнсэлт үнсэлээ. Дахиад л Соёлжав
багшийгаа саналаа “ Аан,нээрээ,бусдын хүүхдүүдийг үнсэх нь өөрийн хүүхэдтэй адилтган боддог байсных юм байна”. Би өөрийнхөө хүүхдүүдийг үнсдэг. Харин Соёлжав багш
маань Ирээдүй дээд сургуульд суралцдаг шавь нараа үнсдэг. Зөвхөн энүүгээрээ л багш бид хоёр
ялгаатай.
Соёлжав багш оюутнуудаа өөрийн хүүхдээс ялгаагүй хайрладаг байсан. Соёлжав багш гайхалтай сонин хүн юм аа.